2012/06/27

Lego кинонд Batman, Superman хоёр нэгдлээ

Phil Lord болон Christopher Miller (Cloudy with a Chance of Meatballs) нар Lego -р бүрэн хэмжээний кино бүтээж буй. Тэд уг кинондаа Batman, Superman гэсэн хоёр дүр нэмэхээр болсон байна. Киноны нэр албан ёсоор Lego: The Piece of Resistance гэсэн нэртэйгээр гарах юм.

Batman-ны дууг Will Arnett оруулах бол Superman-ны дууг Channing Tatum  оруулах юм. Tatum-ын хувьд 21 Jump Street кинонд тоглоод байхад нь санал тавьсан байна. Харин одоо G.I. Joe: Retaliation кино дээр ажиллаад тун завгүй байгаа ч дуу оруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.


Lego: The Piece of Resistance анимешин 3D -р 2014 оны 2-р сарын 28-нд дэлгэцэнд гарах юм.