2012/06/05

Iron Man 3 киноны албан ёсны зураг гарлаа

Marvel-ын шилдэг франчайзуудын нэг Iron Man киноны удаах анги Iron Man 3 киноны анхны дүр төрхийн зургийг өмнө нийтлэсэн байгаа. Уг зурагт Iron Patroit-ын зураг болж таарсан. Тэгвэл Iron Man 3 киноны зураг авалтын үеийн зургийг Disney-ээс албан ёсоор цацлаа.

Энэ зурагт Tony Stark өөрийн өмсгөлүүдийн өмнө зогсож байгаагаар гарсан байна.

Iron Man 3 кинонд Robert Downey Jr., Ben Kingsley, Gwyneth Paltrow, Don Cheadle, Rebecca Hall, James Badge Dale, Ashley Hamilton, Guy Pearce гэсэн одод оролцож байна. Кино ирэх 2013 оны 5-р сарын 3-нд нээлтээ хийнэ.