2012/06/22

Ice Age: Continental Drift: Сидыг дагасан хааны удмынхны бүжиг

Мөстлөгийн үеийн гайхалтай цувралууд үргэлжилсээр байна. Энэ удаад тивүүд хэрхэн хуваагдаж бий болсонг хөгжилтэйгээр бидэнд таниулна. Мөстлөгийн үе 4 анги буюу Ice Age: Continental Drift анимешины анхны албан ёсны клип гарсан байна. Шуурга (Storm) нэртэй энэхүү клипэнд Сид (Sid)-г голлон харуулжээ.

Далайгаас аврага хавч гарч ирэхэд Сид түүнээс аврал эрэх боловч хүчтэй шуурга дэгдэх мөчид аль хэдийнэ найз болсон байна. Харин төгсгөлд түүний найзаас зөвхөн хөл нь үлдэх ажээ :)



Мөн нэгэн сонирхолтой бичлэгийг хүргэе. Ice Age 4 киноны маркетингийн үйл ажиллагаагаар "The Sid Shuffle"  бүжгийн аяныг өрнүүлж байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхэд залуус болон Йнглийн хааны ордныхон хүртэл уг бүжгийг даган цэнгэжээ.




Ice Age: Continental Drift анимешины найруулагчаар Mike Thurmeier, Steve Martino нар, дуу оруулалтыг Ray Romano, John Leguizamo, Denis Leary, Queen Latifah, Seann William Scott, Josh Peck and Chris Wedge нар. Дэлгэцнээ 7-р сарын 13-нд