2012/06/11

Ice Age: Continental Drift шинэ trailer гарлаа

Энэ зуны boxoffice-д нэлээд шуугиан тарьж мэдэх animation-р нэрлэгдээд байгаа Мөстлөгийн үе: Эх газрын хуваагдал (Ice Age: Continental Drift) ирэх наадмаар кино театрын дэлгэцнээ хүрнэ. Ice Age цувралын 4 дахь анги болж гарч байгаа энэ ангид мөстлөгийн үеийн төгсгөл эх газрын хувааггдлийг харуулна.

Manny, Diego, Sid нар мөсөн уулын нуралтаас далайд үлдэж хоцрох бөгөөд далайн аялал нь далайн дээрэмчидтэй таарсанаар үргэлжлэх юм.


Ice Age: Continental Drift кинонд хэд хэдэн шинэ дүр орж ирж байгаа бөгөөд дуучин Drake, Nicki Minaj, Jennifer Lopez нар мөн дуу оруулсан байна.

Ice Age: Continental Drift киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.