2012/06/22

Hotel Transylvania шинэ трайлер: Хэн оройн зоогт ирэв?

Jack and Jill, That’s My Boy гээд хөгжилтэй кинонуудыг энэ жил бэлэглэсэн ноён Adam Sandler талархаж байна. Инээдмийн кино төрөлт томоохон байр суурь эзлэх болсон түүний дуу хоолойг кино сонирхогчид маань хэдийнээ таних болсон бизээ. Тэгвэл түүнтэй цуст Дракула болсоноор нь ахин уулзах нь байна.


Sony Pictures Animation -аас ирэх 9-р сард үзэгчдэд Hotel Transylvania гэх хөгжилтэй анимешинг хүргэх гэж буй бөгөөд Дракулагийн дууг жүжигчин Adam Sandler оруулж байгаа юм. Мөн Дракулагийн охин Jonathan-ны дууг залуу дуучин Selana Gomez оруулсан юм. Уг анимешины анхны трайлерыг өмнө хүргэж байсан бол энэ удаад илүү дэлгэрэнгүй үйл явдал харуулсан трайлерыг хүргэж байна. Хэн мангасуудын оройн зоогт хүрэлцэн ирсэнг хараарай. (Эхлээд цочив. Сануулсан шүү :))



Hotel Transylvania киног Cartoon Network-ын алдарт Samurai Jack болон Dexter's Laboratory цувралуудыг найруулсан Genndy Taratkovsky найруулж байгаа юм. Анимешин ирэх 9-р сарын 28-нд дэлгэцнээ гарах болно.