2012/06/08

Guillermo del Toro шинэ Пинокиог бүтээнэ

1883 онд зохиогдож байсан Карло Коллади (Carlo Collodi) -ийн  Пинокиогийн адал явдал (The Adventures of Pinocchio) үлгэрээс сэдэвлэн Disney кино компани 1940 онд Pinocchio нэртэй хүүхэлдэйн кино бүтээсэн байдаг. Энэ нь ч тэдний нэр хүндийг илэрхийдэг классик бүтээлүүдийнх нь нэг болж чадсан юм.

Тэгвэл Пинокиогийн адал явдлыг алдарт найруулагч, продюсер Guillermo del Toro дахин шинээр бүтээхээр болсон байна. Энэ удаад stop-motion аргаар 3D -р бүтээх юм байна. Guillermo del Toro сүүлийн жилүүдэд animation бүтээл дээр продюсер хийх талдаа түлхүү ажиллаад байгаа. Өнгөрсөн 2011 онд Megamind, Kung Fu Panda 2, Puss in Boots гэсэн animation-ууд дээр ажилласан. Өдгөө The Hobbit: An Unexpected Journey кинон дээр ажиллаж байгаа юм.

Guillermo del Toro өөрийн бүтээх Пинокиогоо Mark Gustafson-той хамтран бүтээх бөгөөд тэдний бүтээх Пинокиогийн анхны дүр төрхийг Entertainment Weekly сэтгүүл нийтэлсэн байна.


Ажлын зургаас  харахад ямартай ч өвөрмөц Пинокио болохоор харагдаж байна.