2012/06/07

Анхны авто кинотеатрт зориулсан Google лого

Google-ынхэн ямар нэг тэмдэглэлт өдөрт зориулан өөрсдийн хайлтын систем дээрх логогоо (Google Doodle) өөрчилдөг билээ. Энэ удаад Google-ийнхэн анхны автомашины задгай кинотеатр бий болсны 79 жилийн ойд зориулсан логоо гаргасан байна.

Анхны автомашины кинотеатр 1933 оны 6-р сарын 6-нд АНУ-ын  New Jersey-ын Camden-ны Crescent Boulevard гэх газар нээгдэж байжээ.


Үүнийг хүмүүс "Машин парклах" театр гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ санааг Richard Hollingshead гэх автомашины сэлбэг худалдаачин гаргасан ажээ.


Монголд зун болохоор ийм кино театр нээгддэг санагдаж байна.