2012/06/15

Game of Thrones кино багийхан George W. Bush-с толгойгоор нь оролдсоныхоо төлөө уучлалт хүслээ

HBO кино сувгийн телевиз 2011 оноос эхлэн  Game of Thrones нэртэй телевизийн олон ангит кино төслөө эхлүүлсэн. HBO сувгаас гарган хэрэгжүүлсэн энэхүү төсөл зохиолч George R. R. Martin-ны best-selling цуврал роман болох A Song of Ice and Fire романууд дээр тулгуурлан зохиолыг бичсэн бөгөөд тэдний хэрэгжүүлсэн нэлээд амжилттай яваа төслийн нэг юм.

Game of Thrones кинонд өрнөдийн үлгэр домгийн газар нутагт сурвалжит гаралтай 7 гэр бүлийн хоорондын зөрчилдөөн, газар нутгийн төлөөх тэмцэл зэргийг харуулсан байдаг байна. Өдгөө 2 дахь улиралдаа гарч байна.

Саяхан уг киноны DVD дээрээс нэгэн үзэгч сониорхолтой хэсгийг олж харсан байна. Уг хэсэгт хорон муу санаат ван Joffrey (Jack Gleeson) өөрийн цайзынхаа ханан дээр хоёр этгээдийн толгойг шорлон хатгасан хэсэг гардаг бөгөөд нэг нь ядуу тарчиг Sansa (Sophie Turner) байдаг бол харин нөгөөх нь асуудал дагуулсан толгой болж орхижээ.


Учир нь нөгөөх шорлогдсон толгой нь АНУ-ын 43 дахь удаагийн ерөнхийлөгч George W. Bush-тай тун төстэй харагдсан (зурагт зүүн талын сэгсгэр үст) бөгөөд энэ яриа гарсаны дараагаар HBO суваг болон кино продесорууд АНУ-ын 43 дахь удаагийн ерөнхийлөгч George W. Bush-аас уучлалт хүслээ. Тэд хэлэхдээ
- Энд ямар нэгэн улс төрийн зорилготой биш, зориудаар бус. Бид тааралдсан толгойгоо авч ашигласан нь ийм юм болсон байна гэж тайлбарласан байна.
Хэрэв та уг киног үзэхийг хүсвэл монголын кабелийн кино суваг MBO-р "Game of Thrones" кино "Хаан ширээний тоглоом" нэртэйгээр гарч эхлээд байгаа билээ.