2012/06/06

Алдарт Elizabeth Taylor-ын дүрд тоглож буй Lindsay Lohan-ны анхны төрх

Хар цагаан дэлгэцийн хатан хаан гэгдэж явсан гайхамшигтай жүжигчин бүсгүй Elizabeth Taylor-ын намтарчилсан бүтээлд hollywood-ын шуугианы эзэн Lindsay Lohan тоглохоор сонгогдсон. Elizabeth Taylor-г шүтдэг, хайрладаг хүмүүсийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэхүү дүрд Lindsay Lohan тоглож эхлээд байна.

Жүжигчин Elizabeth Taylor болон түүний нөхөр Richard Burton нарын оргилсон дурлалын тухай hollywood-д домог мэт яригддаг түүхэнд тулгуурлан бүтээж байгаа "Liz and Dick" хэмээх намтарчилсан кинонд тоглож буй Lindsay Lohan-ны дүр бүтээлтийнх нь анхны зураг дэлгэгдсэн байна.
Elizabeth Taylor, Richard Burton

Lindsay Lohan and Grant Bowler
Мэдээж хэрэг дээрх Lindsay -ын зурагт хангалттай дижитал цэвэрлэгээ хийгдсэн гэдгийг манай кино сонирхогчид ойлгож байгаа байх. Taylo-той хэр адилхан байна гэж бодож байна вэ?