2012/06/07

Disney-ын Wreck-It Ralph анимешны анхны trailer гарлаа

Disney-ээс video тоглоомноос эхтэй нэгэн шинэ animation хийж байгаа талаар мэдээлэгдээд байсан хэдий ч олигтой дүрслэл, зураг гаргахгүй байсан. Тэгвэл Walt Disney Animation StudioWreck-It Ralph гэх шинэ animation-ыхаа анхны trailer-г хэдхэн цагийн өмнө MSN сайтаар дамжуулан гаргалаа.



Уг киног The Simpsons and Futurama киног найруулж байсан Rich Moore найруулж байгаа юм. Wreck-It Ralph кинонд Wreck-It гэх видео тоглоомын хана нураагч муу залуу өөрийгөө яагаад муу дүрийн баатар болсонг гайхана. Тэрээр нэг л өдөр сайн дүрийн баатар болж өөрчлөгдөхөөр шийдсэнээр кино үргэлжлэх юм.

 

Wreck-It Ralph киног бүтээхэд Pixar-ынхан оролцоогүй бөгөөд кино ирэх 11-р сарын 2-нд нээлтээ хийх юм. Ингээд trailer-аа хүлээн авч үзэцгээе.