2012/06/21

Disney-ын Maleficent-г бүтээж буй Angelina Jolie-ын анхны төрх

Disney-ын 1959 оны классик бүтээлүүдийн нэг Нойрсож буй гүнж (Sleeping Beauty) киног шинэчлэн Maleficent гэсэн нэртэйгээр хийж байна. Уг кинонд нойрсож буй гүнжийн эсрэг зогсох хорон санаат хатныг түлхүү харуулах бөгөөд гол дүрд Angelina Jolie сонгогдсон байгаа.

Ямартай ч Jolie өөрийн хүсэн байсанчлан Disney-тэй хамтарсан анхныхаа томоохон киноны ажилд ороод байна. Тэрээр хэрхэн хорон санаатны дүрийг гаргахыг 2014 онд бид харна.