2012/06/11

Dirty Dancing киног дахин хийхээ хойшлууллаа

Бүжгийн тухай харуулсан хамгийн шилдэг киногоор нэрлэгддэг Dirty Dancing киног Lionsgate кино компани дахин хийнэ гэж мэдэгдэж байсан ч хугацаагаа дахин 1 жилээр хойшлуулахаар болсон байна.

Дүрүүдийн сонгон шалгаруулалт болон найруулагчийг тодорхой болгоогүй байгаа учир ийнхүү ахин хойшлуулахаар болсон байна. Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар уг киног High School Musical-г найруулж байсан Kenny Ortega найруулж магадгүй гэж мэдээллэж байна.
Харин кино зохиолыг Glee болон American Horror Story цуврал кинонууд дээр ажиллаж байсан Brad Falchuk бичиж байгаа юм.

Dirty Dancing кино 2013 оны зун гаргахаар төлөвлөж байна. Кинонд 1960 оны хит дуунууд болон киноны үндсэн дууг шинэ найруулгатайгаар оруулах ажээ.