2012/06/26

The Dark Knight Rises киноны сонирхолтой сурталчилгааны самбар

Найруулагч Christopher Nolan-ны харанхуйн сарьсан багваахайн баатарлаг түүх бүхий гурамсан бүтээлийн төгсгөл The Dark Knight Rises кино ирэх 7-р сарын 20-нд дэлхийн өнцөг булан бүрт олон сая шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг тайлан нээлтээ хийх юм. Уг киноны нээлтийн хугацаа ойртож байгаатай холбоотойгоор киноны маркетинг эрчимжиж байна.



Саяхан Hollywood-ын гудамжинд нэгэн гайхалтай сурталчилгааны самбар тавигджээ. The Dark Knight Rises киноны энэхүү сурталчилгааны самбар нь зураг биш бөгөөд постер дээрх дүрслэлийг бодитоор бий болгож тухайн самбарыг эвдэн сарьсан багваахайн дүрс бий болгосон  гайхалтай харагдаж байна.