2012/06/21

The Dark Knight Rises-ыг мөнгө төлж үзэх шалтгаанууд

The Dark Knight Rises киног яагаад заавал үзэх ёстой вэ? Яагаад заавал кино театрын дэлгэцнээ үзэх ёстой вэ? - Batman-ны кино болохоор уу? Үгүй ээ. Зөвхөн тийм шалтгаантай байсан бол тэр хуучны тэнэг Batman-ны ангиудыг Blu-ray-гээр авч үзэхэд л хангалттай юм. (Хуучны гэдэг нь найруулагч Nolan-ны Batman-ны өмнөх ангиуд.)




Шалтгаан 1: Киног бүтээж буй хамт олон
Уг киноны үнэ цэнэ hollywood-ын алдартай жүжигчдээс гадна киноны найруулагчаар найруулагч Christopher Nolan байгаа нь хамгийн гол учир юм. Тэрээр 10 ч хүрэхгүй цөөн тооны кинотай ч бүх кинонууд нь онцгой, гойд тасархай болдог.
 
Шалтгаан 2: Технологи

Найруулагч Christopher Nolan хэлэхдээ 
"Би Компьютер график хэрэглэх дургүй. Гэхдээ мэдээж төгс киноог хийхийн тулд зайлшгүй ашиглах шаардлага тулгардаг. Харин би шинэ технологи хэрэглэхийг урдаа барьдаг." 
гэж саяхан нэгэн ярилцлагандаа хэлсэн байна. Киноны ихэнх хэсгийг киног бүтээгч багийнхан бодитоор хийсэн бөгөөд энэ нь киног илүү амьд, өмнөх ангиуд шигээ тасархай болгож байгаа нь дамжиггүй.

Шалтгаан 3: 3D болон өндөр түвшний дуугаралт

Муухан киног ч 3D-гээр үзэхэд гайгүй байдаг. Тиймээс тасархай киног 3D-гээр үзвэл ямар болох бол "Үгээр хэлэхийн аргагүй". Үүнээс ч илүү байж магад.
Киног дуу дуугаралтгүйгээр төсөөлж болохгүй. Хэрэв та кино театрт уг киног үзвэл өндөр түвшний дуугаралтын гайхамшигийг мэдрэх болно.

Шалтгаан 4: Зохиол

Мэдээж энэ бол 73 жилийн түүхтэй Batman шүүдээ. Дээр нь гайхалтай найруулагчтай тул өмнөх ангиуд шигээ хүчтэй, сэтгэл хөдөлгөм байх болно. Энэ кино таныг сандалны чинь ирмэгт суутал татна гэдэгт итгэлтэй байна.

Өргөө кино театрын дэлгэцнээ The Dark Knight нээлтээ хийнэ гэж албан бус мэдээлэл цацагдаад байна. Танд The Dark Knight Rises киног завал үзэхийг зөвлье.