2012/06/04

The Dark Knight Rises кинонд Leonardo DiCaprio

Энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа кинонд зүй ёсоор орох найруулагч Christopher Nolan ээлжит бүтээл "The Dark Knight Rises" кино ирэх 7-р  сарын 20-нд нээлтээ хийх юм. Уг киноны нээлтээ хийх хугацаа дөхөж байгаа учраас сонирхолтой мэдээллүүд цацагдсаар байна.

Christian Bale, Tom Hardy, Anne Hathaway, Nestor Carbonell гэсэн жүжигчдийн баг дээр нэгэн нууцлаг хүн нэмэгдсэн байж магадгүй бололтой. Саяханы гарсан мэдээлэл дээр The Riddler-ын дүрд жүжигчин Leonardo DiCaprio байгаа гэнэ.