2012/06/07

Christopher Nolan дараагийн James Bond-ыг найруулахыг хүсэж байна

Найруулагч Christopher Nolan -ны ээлжит кино The Dark Knight Rises бараг бэлэн болчихсон дэлгэцэнд гарах хоногоо хүлээж байна. Найруулагч Christopher Nolan маань энэ киноны дараагаар хэсэг амралт авах боломжтой болж байна. Гэвч урлаг, бизнесийн хүн зүгээр сууж чадахгүй нь ойлгомжтой.

Түүний  Batman-ны гурамсан кино төсөл The Dark Knight Rises-аар хаагдаж байгаа. Тэгэхлээр түүний дараагийн төлөвлөгөө юу байж болох уу. Энэ талаар сонирхолтой мэдээлэл гарсан байна.

Найруулагч Christopher Nolan саяхан Empire сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеээр James Bond-ын кино продюсеруудтай уулзсан талаараа дурдсан байна. Зөв газраа, зөв цагтаа гэж хэлэх дуртай тэрээр Bond-г өөрийн зөв сонголт гэж бодож байж болох юм.

Ямартай ч дараагийн James Bond-г Nolan найруулахаар сонгогдвол гайхах зүйлгүй байж болохнээ.