2012/06/10

Жүжигчин Christian Bale-ийн гаргасан гайхалтай золиос



Тун удалгүй нээлтэй хийх The Dark Knight Rises киноны жүжигчин Christian Bale-ыг гайхалтай жүжигчин гэдгийг батлах дүрүүдийн нэг бол мэдээж The Machinist киноны дүр  Trevor Reznik юм. Мэдээж энэ кино нь Hollywood-ийн том кинонуудын нэг биш боловч кино шүүмжлэгчид кино болон Christian Bale-ын жүжиглэлтэнд ам сайтай байдаг.


Тэрээр энэ дүрд тоглохдоо өрийн биеийнхаа 1/3 буюу 28.5 килограмм хассан нь түүний үнэнч шүтэн бишрэгчид ч түүнийг эхэндээ хараад танихааргүй болгосон юм.



Тэрээр турахын тулд тамхи ихээр татаж, хоолондоо зөвхөн салат алим идэн, тослоггүй сүүтэй кофе ууснаар өөрийн дүрдээ бүрэн хувирч чадсан юм. Эмч нар түүнийг ингэж турсан нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан боловч Christian Bale хэлэхдээ "Надаа энэ кинооны зохиол маш их таалагдсан болхоор би хүмүүст энэ дүрээ хүргэхийн тулд маш их хичээж байгаа" гэж хэлэн, жин хасалтаа зогсоож эмчилгээнд орхоос татгалзсан байна.


The machinist