2012/06/25

Box office: 20120625 Brave

1. Brave: Өнгөрөгч 7 хоногт: $66.7 сая, нийт: $66.7 сая
2. Madagascar 3: Europe's Most Wanted: Өнгөрөгч 7 хоногт: $20.2 сая, нийт: $158 сая
3. Abraham Lincoln: Vampire Hunter: Өнгөрөгч 7 хоногт: $16.5 сая, нийт: $16.5 сая
4. Prometheus: Өнгөрөгч 7 хоногт: $10 сая, нийт: $109 сая
5. Snow White and the Huntsman: Өнгөрөгч 7 хоногт: $8.01 сая, нийт: $137 сая


6. Rock of Ages: Өнгөрөгч 7 хоногт: $8 сая, нийт: $28.8 сая
7. That's My Boy: Өнгөрөгч 7 хоногт: $7.9 сая, нийт: $28.2 сая
8. The Avengers: Өнгөрөгч 7 хоногт: $7.04 сая, нийт: $598 сая
9. Men in Black 3: Өнгөрөгч 7 хоногт: $5.6 сая, нийт: $163 сая
10. Seeking a Friend for the End of the World: Өнгөрөгч 7 хоногт: $3.84 сая, нийт: $3.84 сая

Brave

Найруулагч: Mark Andrews, Brenda Chapman, Steve Purcell
Дуу оруулсан одод: Kelly Macdonald, Billy Connolly, Emma Thompson

Алдарт Pixar-ынхан ээлжит бүрэн хэмжээний animation үзэгчдэд хүрлээ. Киноны найруулагчаар бидний сайн мэдэх One Man Band богино хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Mark Andrews болон The Prince of Egypt бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Brenda Chapman нар ажиллаж байгаа юм.

Brave нь Шотландын Уулархаг газар орших хаант улс бөгөөд хаан Fergus, хатан Elinor-ын гүнж Merida -ын түүхийг өгүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.


Abraham Lincoln: Vampire Hunter

Найруулагч: Timur Bekmambetov
Одод: Benjamin Walker, Rufus Sewell, Dominic Cooper

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Abraham Lincoln өдөр нь улс орноо товхинуулаад шөнө нь вампируудыг ангуучилдаг байсан гэвэл итгэх үү. Киноны найруулагчаар алдарт Timur Bekmambetov харин продюсераар Tim Burton ажилласан нь кино багийнханы хэр хүчтэй өвөрмөц сэтгэлгээтэй болохыг харуулах байх. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Seeking a Friend for the End of the World

Найруулагч: Lorene Scafaria
Одод: Steve Carell, Keira Knightley, Melanie Lynskey

Ертөнцийн төгсгөл ирэхэд хүн яах вэ? Энэ талаар өгүүлэх сонирхолтой кино мэндэлсэн байна. Уг кинонд залууханаараа Anna Karenina-ын дүрийг бүтээгээд байгаа Keira Knightley тоглосон байна.