2012/06/04

Box office: 20120604 Snow White and the Huntsman

1. Snow White and the Huntsman: Өнгөрөгч 7 хоногт: $56.3 сая, нийт: $56.3 сая
2. Men in Black 3: Өнгөрөгч 7 хоногт: $29.3 сая, нийт: $112 сая
3. The Avengers: Өнгөрөгч 7 хоногт: $20.3 сая, нийт: $553 сая
4. Battleship: Өнгөрөгч 7 хоногт: $4.81 сая, нийт: $55.1 сая
5. The Dictator: Өнгөрөгч 7 хоногт: $4.72 сая, нийт: $50.8 сая


6. The Best Exotic Marigold Hotel: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $25.5 сая
7. What to Expect When You're Expecting: Өнгөрөгч 7 хоногт: $4.43 сая, нийт: $30.7 сая
8. Dark Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $3.86 сая, нийт: $70.8 сая
9. Chernobyl Diaries: Өнгөрөгч 7 хоногт: $3.04 сая, нийт: $14.4 сая
10. For Greater Glory: Өнгөрөгч 7 хоногт: $1.8 сая, нийт: $1.8 сая

Snow White and the Huntsman

Найруулагч: Rupert Sanders
Одод: Kristen Stewart, Chris Hemsworth, Charlize Theron

Disney-ын энэ зун гаргаж байгаа нэг зохиолоос эхтэй хоёр киноных нь нэг нь нээлтээ хийлээ. Snow White and the Huntsman киног найруулагч Rupert Sanders найруулсан бөгөөд тэрээр өмнө нь TV цувралууд бүтээж байсан юм. Энэ кино түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаагаараа онцлог. Мөн уг кинонд Twilight киноны од Kristen Stewart Цасан цагааны дүрийг бүтээж байгаа бол Thor киноны Chris Hemsworth Анчины дүрийг бүтээж байна. Харин хорон санаат хатны дүрийг Charlize Theron бүтээсэн юм. Киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.

For Greater Glory

Найруулагч: Dean Wright

Одод: Andy Garcia, Oscar Isaac, Catalina Sandino Moreno

visual effects producer чиглэлээр нилээд тооны кинонд дээр ажиллаж байсан Dean Wright -ын найруулагчаар ажилласан мөн л анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Кино шүүмжлэгчдийн үзэж байсан шиг тийм ч амжилттай борлогдож чадсангүй. Гэхдээ boxoffice-ын эхний 10т багтаж чадлаа.
Cristeros War гэх дайны үе болох 1926-1929 оны үеийн үйл явдал өрнө. Уг дайн нь лам нарыг хамгаалан "кристерос" -ын отряд байгуулсан креолууд боссоноор эхэлсэн юм. Харин энэ бослогыг хатуу ширүүн дарсан бөгөөд үүнд гэм буруугүй тариачид хамгийн их нэрвэгдсэн байдаг ажээ.