2012/06/13

Шурик, Лиде хоёрын хөшөө босчээ

Зөвлөлт холбоот улсын үеийн хамгийн хөгжилтэй кинонуудын нэг "Ы ажиллагаа болон Шурикт тохиолдсон явдал" киноны оюутан Шурик болон Лиде нарын хөшөө тэдний сурч байсан сургууль болох Кубанскийн технологийн их сургуулийн дэргэдэх Красной гудамжинд тавигджээ. 

 Хөшөөг хүрлээр бүтээн Шурик, Лиде нарыг шалгалтандаа бэлдэн гудамжаар билетээ уншиж алхаж байгаагаар дүрсэлсэн байна. Хөшөөний нээлт 4-р сарын 30-нд болжээ.


 
  

Мөн тэдний хөгжилтэй дүрслэл болох траншэйны нүхэн дээгүүр алхаж гардаг хэсгийг нь оруулан тэднийг траншэйны таган дээгүүр алхаж гарч байгаагаар дүрсэлсэн байна.