2012/06/20

"Би монгол хүн" олон улсын кино фестивалиас шагнал хүртжээ

"Formula Mundi-12" олон улсын кино фестиваль Египет улсад 12 дахь жилдээ зохиогдлоо. Наадамд  45 орны 208 кино оролцсон бөгөөд найруулагч Б.Баярын бүтээл "Би монгол хүн" (Nature hates Calculators гэсэн нэрээр оролцосон байна) баримтат кино  хоёрдугаар байранд шалгарчээ.

Энэхүү кинонд байгаль-хүн хоорондын харилцаа, түүнээс үүдэх үр дагаврыг харуулахыг зорьжээ.

Киноны зохиогч, найруулагчаар  Б.Баяр, эвлүүлгийн найруулагчаар Б.Баярсайхан, ерөнхий редактор  Ш.Ёолк, туслах редактор А.Мөнхцэцэг, зураглаач М.Бүүвэйбаатар, Б.Баярсайхан, компьютер график Б.Баярсайхан нар тус тус ажилласан аж.