2012/06/13

Жексон амьд МУСК хийгдэж байна (+Зураг)

Монголын кино урлагийн boom намдаж байна. Оюутан сурагчдын зуны амралт эхэлж байгаа учраас намар болтол шинээр монгол кино дэлгэцнээ гарахгүй биз ээ. Харин энэ хугацаанд шинээр кино бүтээж байгаа багууд багагүй ажил амжуулаад авдаг.

Саяхан "Худалч залуу" инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэд хүргэсэн "Herub" entertainment-ынхан шинэ киноныхаа ажилд орсон байна. "Жексон амьд" гэх тун өвөрмөц нэртэй action, comedy хосолсон бүтээлийг найруулагч, жүжигчин С.Баттулга найруулж байгаа юм.

Жексон амьд киноны 2-р найруулагчаар Эрхэм элч уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхагвасүрэн ажиллаж байгаа бөгөөд тэрээр мөн киноны гол дүр бүтээж байгаа ажээ.