2012/06/08

Солонгосын шилдэг эрэгтэй жүжигчид

Кино ертөнцөд өндөр байр суур эзэлдэг орнуудын нэг бол мэдээж Өмнөд Солонгос улс билээ. Олон кино шүүмжлэгчид Өмнөд Солонгосын кинонуудыг хүний сэтгэлд гүн нэвтрэн, баяр хөөр гуниг зовлонг дээдээр мэдрүүлж чадах өөрсдийн гэсэн онцлогийг харуулж чаддаг хэмээн үздэг. Тэрхүү онцлогийг харуулж байгаа жүжигчидийн хамгийн алдартай мөн олон улсад танигдсан чадварлага жүжигчидийг танилцуулж байна.


Жүжигчин Сон Канг Хо нь 1967 онд төрсөн. Тэрээр урлагийн сургуульд огт сурахгүйгээр жүжигчинийхаа гарааг нэгэн театраас эхэлсэн байна. Түнээс хойш олон киноний туслах дүрүүдийг бүтээж байгаад 1999 онд Swiri киноонд гол дүр бүтээснээр дэлхийн кино ертөнцөд  
анханыхаа алхамыг хийсэн. Түүний тоголсон алдартай кинонууд: The Host, Memories of murder, The good the bad the wierd, Thirst, Swiri, JSA:Joint Security Area  г.м


 Жүжигчин Ха Жунг Хү нь 1979 онд солонгост төрөн 2005 оноос хойш киноонд тоглож эхэлсэн. Тэрбээр азийн кино наадмаас шилдэг жүжигчин шагналыг авч байсан юм. Түүний тоголсон алдартай кинонууд: The Chasers, The yellow sea, Time г.м


Жүжигчин Шин Ха Кюүн 1974 онд сөүл хотод төрж жүжигчин болхоосоо өмнө Сөүлийн их сургуульд тайзны жүжигчингээр төгсөж 1998 оноос киноонд тоглож байгаа.  Түүний тоголсон алдартай кинонууд: Sympathy for mister vengeance, JSA:Joint Security Area, Save the green planet г.м 

Жүжигчин И Бюүн Хүн буюу Brian нь 1970 онд сөүл хотод төрж олон урлагийн сургуулиудыг төгссөн төдийгүй тэрээр Англи, Хятад, Франц хэлүүдийгч мөн эзэмшсэн байна. Түүний тоголсон алдартай кинонууд:I saw the devil, JSA:Joint Security Area, G.I. Joe: Rise of the cobra, The good the bad the wierd, мөн одоо шинээр гарах  G.I. Joe: Retaliation г.м

Жүжигчин Жүнг Хү Сүнг нь 1973 онд Сөүлд төрсөн. Тэрээр сургуулиасаа хөөгдөн олон ангит болон уран сайхны кинонуудад тоглосоор 1997 онд Beat хэмээх киноонд тоголсноор солонгосын урдаа баридаг жүжигчидийн нэг болсон юм. Түүний тоголсон алдартай кинонууд: Warrior, The good the bad the wierd, A moment to remember, Daisy, Reign assassin г.м


Жүжигчин Чои мин шиг нь 1962 онд төрсөн. Кино ертөнцөд хөл тавихаас өмнө тэр солонгосын театруудад нэр хүнд, байр сууриа олсон байсан. Жүжигчин Сон Канг Хо-той хамтран Swiri киноонд тоглосноор солонгосыг шилдэг жүжигчдийн нэг болсон.  Түүний тоглосон Oldboy кино нь солонгос төдийгүи дэлхийг шуугуулсан билээ. Түүний тоголсон алдартай кинонууд: Oldboy, Swiri, I saw the devil, Sympathy for lady vengeance г.м