2012/06/05

Р.Анхням СТА цол хүртжээ

"Мөрөөдлийн хөлөг онгоц", "Хайрын эрэлд", "Цагдаагийн тангараг", "Гаадаа Мээрин", "С*кс эрх чөлөө" зэрэг кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Р.Анхням Соёлын тэргүүний ажилтан хэмээх хүндтэй цол хэргэм хүртлээ.

Тэрбээр жүжигчний мэргэжлээрээ нийт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд тайз дэлгэцийн олон тооны бүтээлүүдэд тогложээ. Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож Монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Түүнчлэн 2000 оны дундуур бүтээгдсэн "Үнсэлт" хэмээх эр*тик кинонд гол дүрийг бүтээж зоримог алхам хийж байсан билээ.