2012/06/12

Дараагийн Batman-ны тухай таагүй мэдээллүүд

The Dark Knight Rises киноны дараагийн ангийн талаар мэдээлэл өмнө нь хүргэсэн бол одоо тэр бүх таамаглалуудын баримтжуулж залруулж байна.

Өмнөх мэдээд бичсэнчлэн дараагийн Batman 2015 онд гарах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч энэ нь The Dark Knight Rises киноны үргэлжлэл бус харин Reboot буюу ахин шинээр хийх гэнэ.

Өөрөөр хэлбэл Spider man 1,2,3 тэгээд шинчлэгдсэн The amazing spiderman бүтээж байгаатай адил явдал болох нь. Жүжигчид, зохиол гэх мэт бүх зүйлс өөрчлөгдөнө.

The Dark Knight Rises-ийн найруулагч Christopher Nolan нэгэн ярилцлагандаа сэтгүүлчийн "Та The Dark Knight Rises киноныхоо дараагийн ангийг хийхүү?" гэхэд тэрээр "Үгүй" гэх товч бөгөөд тодорхой хариу хэлсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? шинэ Batman-ны Reboot-ийг Nolan найруулна гэж Hollywood-оос зарласан байхад Nolan өөр зүйл ярьж байна. Магадгүй Warner Bros-ийнхан Nolan-д дараагийн Batman дээр ажиллахыг санал болгож байгаа байх.

Тэрээр мөн "Би Batman-ийг Гурвалсан кино болгоно гэж эхний ангийг хийж байхад л төлөвлөсөн байсан. Энэ сүүлийн анги нь миний Batman-тай холбогдох сүүлийн кино байх болон." гэв.

Хүмүүсийн ярьж байгаагаар бол Disney-гийн хийсэн The Avengers кино гарсанаар Warner Bros-ийнхан гэнэт сандран Justice league киногоо хийхийн тулд шинэ Batman болон Super man буюу Man of steel кинонуудын шинэ ангуудыг зарласан байх. Man of steel 2013 онд нээлтээ хийх Nolan-ны шинэ кино юм.

Man of steel киноны анхны зураг

Энэ бүгдээс харахад манай Leonardo DiCaprio маань тоглох ч худлаа болж байх шиг байна даа.