2012/06/27

The Avengers дотоодын зах зээлээс олсон ашгаараа бүх цагийн үеийн 3т бичигдэх боллоо

Бид зуны их тэсрэлтүүдийн эхний тэсрэлтийг даван туулаад байна. Marvel-ын ахан дүүсийн The Avengers 2012 оны шилдэг blockbuster-ын нэг болох нь дамжиггүй юм. Мөн Men in Black 3, Snow White and the Huntsman, Madagascar 3, Brave гээд гайхалтай уран бүтээлүүдтэй уулзаад байна.

Гэвч эдгээр кинонуудаас хамгийн хүчтэй байж box office-г жинхэнэ халааж чадсан бүтээл Marvel эхийн бүх сүпэрбаатруудын кино The Avengers байлаа. Нээлтээ хийсэн 7 хоногийн эхний 3 өдөрт $200 сая ам.доллар олж boxoffice-ын олон олон шинэ амжилтуудын эзэн болсон The Avenegers өчигдөр дотоодын зах зээлээсээ $600 сая ам.долларыг олж дотоодын зах зээлээс хамгийн их ашиг олсон бүх цаг үеийн кинонуудын эхний 3-рт бичигдэх боллоо гэж Disney-с мэдэгдлээ.


The Avengers -ын ашиг орлогын амжилтыг жагсаавал:
  • Нээлтээ хийсэн 7 хоногт хамгийн их ашиг олсон $207 сая ам.доллар
  • Нээлтээ хийсэн 2 дахь 7 хоногт хамгийн их ашиг олсон $103 сая ам.доллар
  • Нээлтээ хийсэн эхний бямба гарагт хамгийн их ашиг олсон $69,5 сая ам.доллар
  • Нээлтээ хийсэн эхний ням гарагт хамгийн их ашиг олсон $57 сая ам.доллар
  • Хамгийн хурдан $200 сая ам.доллар олсон - 3 өдөрт
  • Хамгийн хурдан $300 сая ам.доллар олсон - 9 өдөрт
  • Хамгийн хурдан $400 сая ам.доллар олсон - 14 өдөрт
  • Хамгийн хурдан $500 сая ам.доллар олсон - 23 өдөрт
Ийнхүү дотоодын зах зээлээсээ $600 сая илүү ам.доллар олсоноор алдарт Avatar ($760.5 сая ам.доллар), Titanic ($658.6 сая ам.доллар) кинонуудын ард бичигдэх боллоо.