2012/06/29

Avatar 2, Avatar 3 бүр Avatar 4 киног нэг зэрэг хийнэ

20th Century Fox болон найруулагч James Cameron-ын дараагийн кино алдарт Avatar-ын дараагийн анги кино зах зээлээс өндөр ашиг орлого олох нь гарцаагүй. Тиймээс ч кино багийхан энэ төсөлрүү анхаарлаа илүү хандуулж буй нь лавтай. Бүтээлдээ шинэ санаа, шинэ өнгө төрөх олохын тулд найруулагч James Cameron далайн гүнрүү хэд хэдэн удаагийн аялал хийгээд авсан.

Алдарт Avatar киноны дараагийн анги хийгдэх яриа гарсны дараагаар 2, 3-р ангийг зэрэг зураг авалтыг нь эхлүүлэх тухай мэдээлэл гарч эхэлсэн ямартай ч найруулагчийн ур чадвар үүн дээр нэлээд хэрэг болох байх. Саяханаас мөн л 4-р ангийг энэ зураг авалттай зэрэгцүүлэн хийх яриа гарч эхлэв. Өөрийн дараагийн киногоо зөвхөн Avatar гэж тодорхойлсон найруулагч James Cameron хувьд өөр зүйлд анхаарлаа хандуулалгүй зөвхөн энэ төслүүдрүүгээ хандуулахад болохгүй зүйл байхгүй бололтой.

Энэ талаар жүжигчин Christopher Durang хэлэхдээ: 
- Тиймээ энэ үнэн. Тэд энэ гурван цувралыг 3D-ээр нэгэн зэрэг хийх гэж байгаа. Гэхдээ энийг хэр удаан үргэлжилж, хэрхэн яаж хийхийг мэдэхгүй байна. Би зүгээр л харах байх. Cameron хэлсэн л бол тоглодоггүй хүн.
гэж хэлсэн байна.


Cameron-ны дараагийн Avatar 2 болон Avatar 3 кинонууд ирэх 2014, 2015 онуудад гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.