2012/06/25

Anthony Hopkins олсон номоо хоёр жилийн дараа эзэнд нь өгчээ

Британийн жүжигчин Anthony Hopkins "The girl from Petrovka" кинонд тоглохоор болж, гэрээгээ хийчихээд, дүрийн судалгаа болчихоор ном худалдаж авахаар Лондонд очсон аж. Олон дэлгүүрээр явсан ч хэрэгтэй номоо олоогүй тул гэртээ харихаар метронд суужээ. Гэтэл өдөржингөө хайсан "The girl from Petrovka" ном нь тэнд байв гэнэ. Хэн нэгэн уншиж байгаад мартаад буусан бололтой. Санамсаргүй гэмээр тохиолдол үүгээр дуусаагүй аж. Үүнээс хоёр жилийн дараа киноны зураг авах ажил эхэлж, тэрбээр Венад очсон байна.

Кино зохиолыг бичиж, найруулсан George Feifer өөрт нь байсан "The girl from Petrovka" номоо Лондоны хаа нэгтээ хаячихсан тухайгаа дуулгаад Хопкинсынхыг түр хэрэглэхийг хүсчээ. Тэрбээр номоо үзүүлээд "Би үүнийг Лондоны метроноос олсон юм. Арай таных байсан юм биш биз" гэж. Гэтэл үнэхээр тэр ном Фейферийнх байж таарчээ. Тэрбээр номондоо хэд хэдэн таних тэмдэг тавьсан байсан гэнэ.
Өнөөдөр сонин.