2012/06/20

Монголд анх удаа 3D анимэйшн бүтээнэ

"Их нүүдэл Монгол медиа нэгдэл" санаачлан Монголд анх удаа 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхээр болжээ. "Эрдэс баялгийн ертөнцөөр аялсан нь" нэртэй уг хүүхэлдэйн киноны нэг анги 20 минут үргэлжлэх юм байна.

Ашигт малтмал, уул уурхайн талаар  Монголд төдийгүй дэлхийд анх удаа 3D  анимейшн хүүхэлдэйн кино хэлбэрээр хийгдэх бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа онцлог гэнэ. Киноны гол дүрийн хоёр баатар өөрсдийн хийсэн робот машинтайгаа 2030 оноос өнгөрсөн үе рүү буюу дэлхийн үүслээс чулуулаг, эрдэс баялаг, ашигт малтмал, уул уурхайгаар цаг хугацаа хөгжил дэвшлийн түүхийг үзүүлэн аялаж үзэгч олонд үнэн бодит мэдээлэлийг тайлбарлан хүргэх нь.

Киног бүтээх явц нь жирийн кинотой харьцуулвал асар их хөдөлмөр шаардахын зэрэгцээ 100 хувь компьютер графикаар хийх юм байна. Сонирхуулахад, 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног Уул уурхайн салбарын 90 жилийн ойд зориулан бүтээж байгаа аж.