2012/06/25

Солонгосын 2 жүжигчин hollywood-д өөрсдийн одтой боллоо

Өмнөд солонгосын кино од Lee Byeong-Heon болон Ahn Seong-gi нар алдарт Hollywood-ын гудамжнаа өөрийн гэсэн одтой боллоо.

Тэд өнгөрсөн 24-ны өдөр Hollywood дахь Grauman's Chinese Theater -ын гадна гарын хээгээ үлдээх ёслолын ажиллагаагаа явуулсан юм. Ингэснээр тэд Hollywood-ын домог болсон Charlie Chaplin, Marilyn Monroe, Harrison Ford нартай эн зэрэгцэн нэрээ мөнхөлж байна.


Жүжигчин Lee-ын хувьд солонгосын кино зах зээлээс амжилттайгаар hollywood-руу орж ирсэн анхны солонгос жүжигчдийн нэг бөгөөд тэрээр 2009 онд "G.I. Joe: The Rise of Cobra" кинонд тоглон hollywood-руу хөл тавьсан юм. Уг киноны үргэлжлэл "G.I. Joe: Retaliation" кино удахгүй нээлтээ хийхээр зэхэж буй.

Харин Ahn-ны хувьд тэрээр солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд 100 гаруй кинон дээр ажилласан туршлагатай. Саяхан "Unbowed" кинонд тоглоод байна.