2012/06/26

19 МУСК телевизийн дэлгэцнээ

Нийтлэлч Б.Баабар ерөнхий продюсерээр, Б.Цэнддоо ерөнхий зохиолчоор нь ажиллаж Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа нарын 3 найруулагчийн бүтээсэн "19" уран сайхны киног телевизийн дэлгэцээр гаргах албан ёсны эрхийг NTV худалдан авчээ.

NTV-ийн захирал М.Уламбадрах уг киног телевизээр цацах эрхийг хэр хэмжээний үнээр худалдан авсанаа тодорхой мэдээлээгүй ч доорх мэдэгдлийг хийсэн байна.

Тэрбээр "Бид оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн ажиллахыг хичээдэг. Монголд олон ТВ үйл ажиллагаа явуулж өрсөлдөөн ширүүн байна. Олны анхаарал татаж шуугиан тарьж буй энэ киног нээлтээ хийсэн өдрөөс нь өөрийн ТВ-ээр гаргахыг хүсч хэлэлцээр хийж ирсэн. Тохиролцоонд хүрч  эрхийг нь авсандаа сэтгэл хангалуун байна" гэжээ.

"19" кино энэ сарын 26-нд 23.45 цагаас NTV -ээр гарна.