2012/06/12

Киноны шилдэг 10 зогсоож үздэг хэсэг

Хүн өөрт таалагдсан киноныхаа хэсгийг давтан үзэх нь олонтоо. Харин тэр кинонд тэгсэн гэж сонсоод тухайн хэсгийг хэрэг болгон зосгоож давтан үздэг нь бүр ч их байж магадгүй. Кинон дунд ямар нэгэн алдаа гарсан, эсвэл ямар нэгэн сонин жигтэй зүйл харагдсан тохиолдолд тухайн хэсгийг хамгийн их pause-лэж үздэг ажээ. Тэгвэл танд дахин хэдэн кино зогсоож үзэх шаардлага гарах нь.

Ингээд хүмүүсийн хамгийн их зогсоож үздэг киноны шилдэг 10 хэсгийг танилцуулж байна.

1. Sharon Stone-ны Basic Instinct (1992) кинонд хөлөө солбин сууж буй хэсэг. Энэ хэсэг хүмүүсийн дунд маш алдаршсан бөгөөд түүнийг хөлөө солбиулж суух үед тодуур өмдтэй байсан эсэхийг шалгах гэж дахин дахин зогсоож үздэг гэнэ дээ.

2. The Back-Up Plan (2010)  кинонд Jennifer Lopez -ын толинд биеээ харж байгаад хүн орж ирэхэд цааш явах нүцгэн харагдах хэсэг.

3. Star Wars: Episode IV – A New Hope (1977) кинонд Stormtrooper-ууд хяналтын өрөөрүү орох үед нэг нь толгойгоороо хаалганы хөндлөвч мөргөж буй хэсэг

4. Trading Places (1983) кинонд Jamie Lee Curtis цамцаа тайлах хэсэг

5. Who Framed Roger Rabbit (1988) кинонд мөрдөгч офицер толгойгоороо Jessica Rabbit-ын хөхийг мөргөж буй хэсэг. Мөн энэ кинонд Jessica Rabbit хөлөө алцайсан хэсэг нэг гардаг гэнэ.

6. Fight Club (1999) кинонд жүжигчин Brad Pitt -ын дүрс зарим нэг кадарт гэнэт орж ирж харагддаг.

7. Iron Man 2 (2010) кинон дээр Captain America-ын бамбай ширээн дээр харагдана.

8. The Lion King (1994) кинон дээр Simba хэвтэж байх бөгөөд тоос агаарт хөөрөхдөө SFX гэсэн бичиг болно. Зарим хүмүүс S*X гэсэн бичиг байна гэж бас хардаг.

9. Tron (1982) кинонд Tron дэлгэцтэй ярьж байхад дэлгэцийн хэсэгт алдарт Pacman тоглоом харагдана.

10. Eyes Wide Shut (1999) кинонд Nicole Kidman хувцасаа тайлж буй хэсэг

Бонус болгон нэгэн даалгавар өгье. The Myth кинонд Mallika Sherawat тулаан хийж дууссаны дараагаар Jackie Chan "wow" гэж хэлнэ. Энэ хэсгийг зогсоон үзэж юу болсонг хараарай :)