2012/05/18

Warner Bros $1 тэрбум ам.долларын орлогоо хийлээ

Кино үйлдвэрлэлийн "Warner Bros" компани $1 тэрбум ам.долларын орлогоо "Sherlock Holmes: A Game of Shadows", "Journey 2: The Mysterious Island", "Wrath of the Titans" гэсэн кинонуудын тусламжтай олоод байна.  12 жил дараалан тэдний бүтээсэн кинонууд олон улсын зах зээлээс $1 тэрбум ам.долларыг давсан орлого олоод байгаа юм.

Энэ жил 5 сарын дотор энэ дүнд хүрсэн бол  2010 онд 10 өдрийн $1 тэрбумд хүрсэн нь тэдний рекорт болдог байна.

Олон улсын зах зээлээс Sherlock Holmes: A Game of Shadows кино $257 сая, Journey 2: The Mysterious Island кино $222 сая, Wrath of the Titans кино $218.3 саяыг олсон байна. Өнгөрөгч 7 хоногт нээлтээ хийсэн Dark Shadows нээлтээ хийгээд $37.3 саяыг олоод байгаа юм. Харин бусад үзвэрийн 3D тасалбарын нийт орлого $324 саяыг олсон байна.

Warner Bros нитй 15 удаа $1 тэрбум ам.долларын босгыг алхсан байдаг бөгөөд 4 удаа $2 тэрбум ам.долларыг давсан ашиг олсон байдаг байна.