2012/05/14

Наран мандах нутаг ОАК trailer

"Наран мандах нутаг" телевизийн олон ангит кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Сүхбаатар аймгийн 70 жилийн ой угтаж "Мөнхчулуун" сангийн санаачилга, ивээн тэтгэлгээр бүтээгдсэн энэхүү киног залуу найруулагч Б.Чингүүн найруулсан юм. 

Киноны гол дүрүүдэд Алдарт жүжигчин Цагааны Цэгмидын хүү, төрийн шагналт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар тоглосон байна.