2012/05/04

Ялагдашгүй ОАК анхны trailer

Ойрд МҮОНТ-р гарна гэсэн олон ангит кинонууд ихээхэн төрөх болсон. Энэ нь ч солонгос сериал бус үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа МҮОНТ-ын бодлогтой шууд холбоотой байх.

Тэгвэл бас нэгэн шинэ телевизийн олон ангит кино мэндэллээ.

Ален Арманы бүтээл "Ялагдашгүй" нэртэй уг олон ангит кинонд хайр дурлал, найз нөхөрлөл, хүн чанар, ноён нуруу нь хөрөнгө мөнгө, эрх мэдлээс илүү үнэ цэнэтэйг өгүүлэх гэнэ. Гаргалтын төлөвлөж байгаагаар  МҮОНТВ-ээр 5-р сарын 09-өөс эхлэн өдөр бүр 19:05 минутаас гаргахаар болоод байгаа юм байна.