2012/05/03

Амьдрал чиний төлөө ОАК анхны trailer

Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан Цагдаагийн ерөнхий газраас санаачлан МҮОНТ-тэй хамтран бүтээж буй "Амьдрал чиний төлөө" телевизийн олон ангит киноны танилцуулгыг хүргэж байна.

"Амьдрал чиний төлөө" олон ангит киног өнгөрөгч оны 5-р сард эхлүүлсэн бөгөөд тун удахгүй цацагдаж эхлэх юм.

Тус киноны зохиолыг зохиолч, сэтгүүлч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар Н.Байгаль, ерөнхий зураглаачаар Н.Азжаргал, редактор Мөнхзул, гүйцэтгэх продюссер Эрдэнэтуяа гээд телевизийн таван эмэгтэй уран бүтээлч хамтран ажиллаж бүтээснээрээ онцлог болж байна.