2012/05/02

Улаан эрэг ОАК дэлгэцнээ (+trailer)

Их хэлмэгдүүлэлтийн үеийн саарал он жилүүдийн түүхийг өгүүлэх монголын анхны түүхэн олон ангит "Улаан эрэг" кино 5-р сарын 7 -оос эхлэн МҮОНТ-ээр гарч эхлэх гэж байна. Уг киног Zaya'sh студийнхэн бүтээсэн бөгөөд найруулагчаар Ш.Даваадорж ажиллаж кино зохиолыг "Хэцүү анги", "Тусгай салаа" кино зохиолыг бичиж байсан А.Амарсайхан бичсэн бол продюсер болон хөгжим дээр Аранза гэж танигдсан Б.Бат-Эрдэнэ ажиллажээ.

"Улаан эрэг"түүхэн сэдэвт телевизийн олон ангит киноны гол дүрүүдэд Б.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ, Э.Баярмагнай, Д.Бямбацогт, Т.Анар, С.Батзориг, Б.Батсүх, С.Саранцэцэг гэсэн жүжигчид оролцон тоглосон байна.