2012/05/16

Steve Jobs-ын кино зохиолыг facebook-чин Aaron Sorkin бичнэ

Хүнийг өнгөрсөнийх нь хойно нь "Мөн ч сайн хүн байж билээ" гэж хэлдэг нь монголчууд бидний зан бус хүн төрөлхтний зан ажээ. Apple-г үүсгэн байгуулагч өнөөдрийн ipod, iphone, ipad-ын эцэг Steve Jobs өнгөрсөн онд өвчний улмаас нас барсан. Түүний намтрыг зохиолч Wakter Isaacson бичсэн нь борлуулалт сайтай номны нэг болж байлаа.

Уг номны зохиолоор Sony Pictures hollywood-д кино хийхээр болсон төлөвлөгөөтэй байгаа. Кино зохиолыг Facebook-ын эзэн Mark Zuckerberg-ын намтараар бүтсэн The Social Network кино зохиолоороо Oscar хүртсэн Aaron Sorkin бичихээр болжээ.