2012/05/31

Short film: Gopher Broke (Зурамны хоосрол)

2004 оны 77 дахь удаагийн Oscar-ын наадмын шилдэг богино хэмжээний анимешин төрөлд нэр дэвшиж байсан Blur Studio-ын бүтээл Gopher Broke богино хэмжээний анимешинг хүүхдийн баярын өдөрт зориулан хүргэж байна. Уг киног найруулагч Tim Miller, Jeff Fowler нар хамтран найруулсан байна.

Gopher Broke бүтээл нь Blur Studio-ын шинэ эхлэл байсан гэж хэлж болно. Хэдийгээр Oscar хүртэж чадаагүй ч нэлээд хэдэн фестивалаас шагнал хүртсэн юм. 2006 онд Sundance Film Festival-ын Official Selection-р сонгогдож байсан юм.

Ингээд баярын өдрүүдэд бага ч гэсэн хөгжил нэмэхээр нэгэн зурамны хоол хүнсээ олохоор оролдож буй хөгжилтэй түүхийг хүргэж байна.