2012/05/11

Short film: The God (Бурхан)

2009 онд оросын Мелницагийн аниматор Konstantin Bronzit -ын гар зурган бүтээл Lavatory Lovestory бүтээл Academy Award-д өрсөлдөж байсан билээ. Уг кинонд хайр сэтгэлийн тухай энгийн зохиомжтой хэрнээ сонирхолтойгоор өгүүлсэн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан байдаг. Тиймдээ ч Oscar-т өрсөлдсөн бизээ.

Энэ удаад Konstantin Bronzit-ын 2004 онд бүтээж байсан нэгэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Хүрэл Shiva бурхан өөрийн сүр хүчийг үзүүлэн амирлангуйгаар залбарин оршино. Гэвч  чухамхүү бурхан хүчтэй юу эсвэл арай өөр зүйл хүчтэй юу гэдгийг нэгэн сонирхолтой үйл явдал өрнөсний дараагаар та The God киноноос тунгаах бизээ.

The God анимешин товч, хөгжилтэй, өгүүлэмжтэй гэдэг утгаараа нэлээд хэдэн кино наадмаас шагнал хүртсэн байдаг байна.