2012/05/16

Robert Downey Jr хит болж байгаа Avengers киноноос хэдийг авч байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар The Avengers кино boxoffice дээр хит болж байгааг кино сонирхогч хүн бүр харж байгаа бизээ. Өнгөрсөн даваа гарагийн дүнгээр The Avengers кино дэлхийн зах зээлээс нийт $1 тэрбум ам.доллар олсон. Энэ нь эхний 19 өдрийн дараах байдал юм. Тэгэхлээр цаашлаад ашиг орлого нь нэмэгдэх нь тодорхой.

Тэгвэл ингэж их ашиг олж байгаа киноны жүжигчиддээ төлсөн үнэ хөлс хэд хавьцаа байгаа бол. The Avengers кино жүжигчдээс хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчин нь Robert Downey Jr (Iron Man) байх нь дамжиггүй юм.

The Hollywood Reporter-ын мэдээллэж байгаагаар Robert Downey Jr уг кинонд тоглосны төлбөрт $50 сая ам.долларыг халааслаж байгаа гэнэ. Энэ дүн бол Hollywood-д цөөн тохиох өндөр дүн юм. Өмнө нь жүжигчин Johnny Depp дөрвөн цуврал Pirates of the Caribbean кинонд тоглосны төлбөрт 250$ сая авч байсан бол Forbes сэтгүүлийн мэдээллэснээр найруулагч Michael Bay анхны Transformers  кинонаас 80$ сая ам.долларыг халааслаж байсан байдаг байна.

The Avengers-ын бусад жүжигчдийн хувьд Thor-д тоглосон Chris Hemsworth, Captain America –д тоглосон Chris Evans, Hawkeye –д тоглосон Jeremy Renner, The Hulk-д тоглосон Mark Ruffalo нар 2-3 сая ам.долларыг авч байгаа ажээ. Харин Samuel L. Jackson, Scarlett Johansson нар Marvel-ын шинэ кино төсөлд орохоор ярилцаж байгаа бөгөөд тэдний хөлсийг 2 дахин өсгөсөн гэсэн сураг гараад байна.