2012/05/18

Ridley Scott: Түүний амьдрал ба ажил (+зураг)

Найруулагч Ridley Scott энэ хүний талаар кино сонирхогч залуучууд мэдэхээс өөр аргагүй юм. Түүний кино урлагт оруулсан том тэсрэлтүүд шинэжлэх ухааны уран зөгнөлт алдарт бүтээлүүд Blade Runner, Alien гэсэн кинонуудаас шууд харагдана. Түүний бүтээсэн Blade Runner кино нь кино урлагийн түүхэнд шинэ сэдэл шинэ давалгааг бий болгосон байдгийг мэдэх бизээ.

Тиймдээ ч алдарт найруулагч Christopher Nolan түүний талаар хэлэхдээ:
Кинотой өөрийгөө холбоотой гэж үздэг кино бүтээгч ч бай кино сонирхогч ч бай тэр хүн нэг л хүний киног үзээгүй бол өөрийгөө кино сонирхогч, кино бүтээгч гэж хэлэх эрх байхгүй.
гэж хэлсэн байдаг.


Alien-ний эцэг гэгддэг Ridley Scott одоо Alien-ны үргэлжлэл "Prometheus" төсөл дэр ажиллаж байгаа бөгөөд "Blade Runner" киноны дараагийн ангийн талаар ажиллаж байгаа юм.
"Blade Runner" киноны зураг авалт
Алдарт "Худганы ирэн дээгүүр гүйгч" (Blade Runner) киногоо 1982 онд авсан байдаг. Жүжигчин Harrison Ford гол дүр Raiders дээр ажиллаж байна.

Сурталчилгааны зураг авалт
Залуу хүнд эхний ээлжинд мөнгө хэрэгтэй. Тэр бусдын адил "халтуур" хийж эхэлсэн. 1970 онд Harvest Pies-ын сурталчилгааны зураг авалт.


"Prometheus"-ын зураг авалт
Prometheus -ын зураг авалтын үеээр Theron-той хамт. Өөрийн нэрийн хуудас болсон Alien киноны шинэ төсөл дээр ажиллаж байна.

Сэтгэл хөдлөл тийм ч их биш
Лондон хотноо байрлах өөрийн Scott Free Productions-ынхаа оффисын гадна Scott "Би тийм ч их инээдэггүй, Би яагаад гэдгийг нь ч мэддэггүй" гэж хэлэв.

Хамгаалалт урлаг
Миний хамгаалалт бол урлагийн бүтээл. Манай эцэг эх намайг бусдаас өөр гэж боддог байсан. Учир нь хэн нэгэн нь бүжиглэж байхад би зураг зурж л байдаг байсан. гэж тэр хэллээ.
Зураг: 4-р сарын 20 нд London дахь  Scott Free Productions-д нь өөрийн film clappers-ын өмнө.

"Aliens"-г дурдвал
"Яг үнэндээ би үнэхээр бухимдалтай байна" гэж 1986 онд Aliens-ын дараагийн ангиа хийж дуусчаад хэлж байв.
Бөмбөгдөлтийн өмнө
Зүүнээс том ах Frank, ээж Elizabeth, аав Frank, дүү Tony, Ridley. Энэ зураг London-ын бөмбөгдөлтөөс өмнөх дурсамжийг нь түүнд сэргээдэг.

Төрсөн ах дүүс
Ах дүү найруулагчид: Tony, Ridley Scot