2012/05/04

Ялагдашгүй ОАК танилцуулга (+picture)

Кино уран бүтээлчид сүүлийн үед телевизийн олон ангит кино хошуурах болсон нь нууц биш. Энэ нь кино урлагийн салбарт өрсөлдөөныг бий болгоод зогсохгүй чанар чансаагаа бататгах чухал хүчин зүйл болж байна. Тэгвэл телевизийн олон ангит кинонд хүч үзэхээр нэгэн сонирхолтой бүтээл мэндэлсэн байна. Киноны нэр "Ялагдашгүй".

Ален Арманы зохиол, N entertainment студийн бүтээл болох "Ялагдашгүй" олон ангит кино нь  өнөөгийн нийгмийн сэтгэл зүйд үлэмж дутагдаад байгаа ёс суртахуун, хайр дурлал, найз нөхөрлөл, хүн чанар, ноён нуруу нь хөрөнгө мөнгө, эрх мэдлээс илүү үнэ цэнэтэйг тод томруунаар харуулсан телевизийн томоохон бүтээл бөгөөд ийм төрлийн кино манайд хараахан бүтээгдээгүй гэдгээрээ онцлог юм.
 
Хамгийн гол нь орчин үеийн нийгмийн ахуй, бодит үнэнийг илүү уран сэтгэмжит байдлаар, цаг хугацаа орон зайнд баригдалгүй, баялаг хийсвэрлэлтэйгээр харуулж, үйл явдлын өрнөлийг ёгт, егөөтэй, марзаганасан бус амьдралтай хэсгүүдээр чимэглэсэн нь ямар ч насны, ямар ч боловсролтой хүнд таалагдахаар хийгдсэн билээ. Жүжигчдийн хувьд монголын чадварлаг жүжигчид оролцон тоглосон бөгөөд нэрт найруулагч, МУАЖ Г.Жигжидсүрэн тус кинонд дүр бүтээсэн нь үзэгчдийн сонирхолыг ихээхэн татах бизээ. Мөн түүнчлэн  МУГЖ Б.Тунгалаг, Ц.Эрдэнэбат, Г.Оюунбат, Э.Энхманлай, Г.Баасан, Ч.Содтуяа, Д.Сарантуяа Ц.Эрдэнэцэцэг Б.Билгүүнзаяа Э.Амаржаргал Б.Одсүрэн М.Амаржаргал Ч.Содтуяа Б.Батсайхан Х.Баярбат Д.Мөнхтөмөр Д.Жаргалсайхан Б.Тамир нар оролцон тогложээ.

Тус кино нь "Монголын олон ангит кино" ХХК радио, телевизийн салбарт цөөнгүй бүтээл туурвиж, чамлахааргүй туршлага хуримтлуулсан бөгөөд Монгол орны өнцөг булан бүрд хүрдэг манай улсын хамгийн том, нэр хүнд бүхий Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн эфирээр шинээр бүтээж буй "Ялагдашгүй" телевизийн олон ангит кино 5-р сарын 09-өөс эхлэн өдөр бүр 19:05 минутаас үзэгч түмэнд хүрэх гэнэ.

  • 2012 оны 05 – р сарын 09-өөс эхлэн үзэгчдэд хүрнэ.
  • Хайр дурлал, найз нөхөрлөл, хүн чанар, ноён нуруу нь хөрөнгө мөнгө, эрх мэдлээс илүү үнэ цэнэтэйг өгүүлсэн бүтээл.
  • Нийт 22 үзэгдэл.
  • Үргэлжлэх хугацаа 60 минут.
Ялагдашгүй киноны Trailer-г эндээс үзнэ үү.