2012/05/22

Амгаа (Нисванис) - Амьдралд хайртай яваарай (Маск OST)

Чапи ба Суурийн  анхны бүтээл "Маск" уран сайхны кино 5-р сарын 9-д нээлтээ хийсэн. "Чапи & Суурь" продакшны жүжигчин МУСТА Ш. Батсуурь "MАСК" зохиолыг бичиж, Ерөнхий найруулагчаар МУСТА А.Төгсбаяр, продюсероор Ш.Батсуурь, зураглаачаар Ж.Отгондаваа, зургийн даргаар Я.Одгийв, зураачаар Ж.Мөнх-Оргил, дууны найруулагчаар Г.Хишигбүрэн нар ажиллажээ. "MАСК" адалт явдалт инээдмийн киноны гол дүрд МУСТА Х.Ихбаяр (Чапи), МУГЖ Б.Батзаяа, МУСТА Б.Эрдэнэцэцэг, Б.Гантулга зэрэг уран бүтээлчид тоглосон юм.

Киноны Амьдралд хайртай яваарай дууг Нисванис хамтлагийн ахлагч Амгаа дуулсан байна. Ингээд дуугаа сонсоцгооё.