2012/05/09

Жимсээ - Амьдрал жаргалын дуулал (Амьдрал чиний төлөө OST)

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан гаргаж буй телевизийн олон ангит "Амьдрал чиний төлөө" киноны "Амьдрал жаргалын дуулал" дууг дуучин П.Жимсээ дуулсан байна. Дууны үгийг М.Наранцогт, аяыг Б.Пүрэвсүрэн бичжээ.

Цагдаагийн ажилчдын хүнд хэцүү хөдөлмөрийг харуулсан уг киноны ерөнхий найруулагчаар СТА Н.Байгал ажилласан бол зохиолыг сэтгүүлч М.Наранцогт бичжээ. Амьдрал чиний төлөө киног бүтээхэд Монгол телевизийн 30 гаруй чадварлаг залуу уран бүтээлчид кинонд оролцсон байна.