2012/05/09

Таван ам.долларын тасалбартай Oscar

"Oscar"-ын төрсөн өдөр. 1929 оны тавдугаар сар 16-нд Лос-Анжелес хотноо Академийн шагнал гардуулах ёслолын анх зохион байгуулж, шагнал гардуулж байсан болохоор авга Оскараар овоглосон эл шагналын төрсөн өдөр яах аргагүй эл өдөр байх болов уу. Тасалбар нь таван долларын үнэтэй шагнал гардуулах ёслол Холливуд Рузвелт зочил буудалд анх зохион байгуулагдаж байснаас хойш хэдийнэ 83 жил өнгөрчихөж. Анхны үдэшлэгт нь ердөө л 2070 хүн оролцож байсан бол өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд болсон "Оскар"-ыг зөвхөн Хойд Америкт гэхэд л 39 сая хүн гэртээ тухлан сууж байгаад телевизийн нэвтрүүлгээр шууд хүлээн авч үзсэн байх юм. Харин зохион байгуулалт нь өнөөдрийнхөөс огт өөр байж.

Анхны Академийн шагналтнуудын нэрсийг наадам болохоос гурван сарын өмнө нийтэд зарлаж байсан бол дараа жил нь уг байдал багахан өөрчлөгдөж, Академи ялагчдын нэрсийг шагнал гардуулах хүртэл нууцлахаар тогтжээ. Гэхдээ наадам болох өдрийн үдшийн 11 цаг хүртэл хэвлэхгүй байхыг хатуу сануулан, ялагчдын нэрсийн жагсаалтыг зөвхөн хэвлэлийнхэнд тарааж байсан аж.

Эл уламжлал "The Los Angeles Times" сонинынхон ялагчдын нэрсийг үдэд хэвлэгдсэн сониндоо нийтэлж, шагнал гардуулах ёслолд оролцогчид суудлаа эзлэхээс өмнө тараасан 1940 он хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ алдаанаас сургамж авсан Академи 1941 оноос ялагчдын нэрсийг дугтуйд хийн нууцалдаг болсон аж. "Канн", "Алтан бөмбөрцөг" гээд л кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг олон арван наадам байгаа атал "Оскар" олны сонирхлыг илүүтэй татсаны нууцыг шүүмжлэгчид телевизтэй салшгүй холбоотой байсных хэмээн дүгнэдэг. Анхны телевизээр шууд цацагдсан шагнал гардуулах ёслол болсон төдийгүй хоёр дахь "Оскар"-ыг Лос-Анжелес радио нэг цагийн турш шууд нэвтрүүлсэн нь уг наадмын нэр хүндийг багагүй өсгөжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл радиогоор шууд цацагддаг болсон тул үзэгчид Академийн шагнал гардуулах ёслолыг илүүтэй сонирхон үздэг болж.

1966 онд үзэгчид нэвтрүүлгүүдийг өнгөтөөр хүлээн авдаг болсон нь "Оскар"-ын үзэгчдэд ч бас нэг шинэчлэл болж. Тэд Холливудын оддын гангарааны сэтгэл хөдөлгөм өнгийг харах боломжтой болсон болохоор тэр. Үүнээс гурван жилийн дараа дэлхий дахины цацагддаг болсноор өдгөө дэлхийн 200 гаруй оронд ялагчдын нэр дуудах мөчийг кино сонирхогчид гэртээ сэтгэл догдлуулан сонсож суудаг болжээ. Ихэвчлэн зочид буудлуудад зохион байгуулагддаг байсан наадам 1942 онд Грауманы Хятад театр өрнөснөөс хойш театрт хийх нь уламжлал болон тогтсон байдаг. Бараг нэг зууны түүхтэй наадмын талаар кино сонирхогчид сайн мэддэг хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтууд ч цөөнгүй бий. Тэднээс хамгийн сонирхолтой арван баримтыг дэлгэе.

Зураг дээр дарж томруулж харна уу
Тойм сэтгүүл