2012/05/14

Mongolian Academy Awards 2012 шилдгүүдээ шалгарууллаа

Монголын кино бүтээгчид өнгөрсөн бямба гарагт 2012 оны шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаад Mongolian Academy Awards нэртэй болж өөрчлөгдсөн "Улаанбаатар" кино наадам улсын драмын эрдмийн театрт болсон юм. Кино наадамд өнгөрөгч 2011 оны 1-р сараас энэ оны 5-р сар хүртэлх хугацаанд дэлгэцнээ гарсан кинонуудыг өрсөлдүүлсэн байна.

Academy Awards 2012 наадмын шилдгийн шилдэгээр "Wisdom Film" продакшны "Бодлын хулгайч" кино тодорч  Гран-при шагнал, таван сая төгрөгийн эзэн болсон юм. 

Шилдэг хөрөнгө оруулагч : Хөх толбот киноны Равданжамц
Шилдэг дүрсний эффикт: Нэг биений 2 зүрх киноны Тансаг
Шилдэг нүүр будалт: Хүний хүүхэд киноны Шүрээ, Дагирмаа
Шилдэг дууны найруулагч: Бодлын хулгайч киноны Баттуваа
Шилдэг дуу: Хүний хүүхэд киноны Дашдондог
Шилдэг эмэгтэй туслах дүр: Бодлын хулгайч киноны Дэлгэржаргал
Шилдэг эрэгтэй туслах дүр: Богд хаан киноны Цэрэнболд
Шилдэг хөгжим: Богд хаан киноны Жанцанноров
Шилдэг зураглаач: Бодлын хулгайч киноны Ангараг
Шилдэг зураач: 7 бурхан харвадаггүй киноны Цог
Шилдэг баримтат кино: Дөрвөн бүлэгт амьдрал киноны Батбаатар
Шилдэг дэбют : Орлон тоглогч киноны Хангарьд
Шилдэг монтаж: 7 бурхан харвадаггүй киноны Мөнхбат
Шилдэг зохиол: Бодлын хулгайч киноны Төрмөнх
Шилдэг найруулагч: Хөх толбот хүмүүс киноны Доржсүрэн
Шилдэг эрэгтэй гол дүр: Бодлын хулгайч киноны Амарсайхан
Шилдгийн шилдэг кино: Бодлын хулгайч

Монголын кино урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн: Мандухай Сэцэн хатан киноны найруулагч Балжинням