2012/05/29

Men In Black 3 киноны нээлт дээр Will Smith хөтлөгч залууг алгадав

Box office -г халааж байсан The Avengers киног эхний байраас нь буулган Men In Black 3 кино амжилттай борлогдож байна. Уг киноны нээлтийн сурталчилгааны ажлаар Москва хотод зочилсон кино од Will Smith-г Украйны сэтгүүлч Виталий Седюк маш дотноор тэврэн авч үнссэн байна. Бүр орос ард түмний уламжлал болсон мэндчилгээгээр уруулан дээр нь чанга үнсэхийг оролдсон нь сүпэр одын дургүйг хүргэв.

Энэ үйлдлийнх нь хариуд Will Smith сэтгүүлч залууд алгадалт бэлэглэсэн нь шуугиан тариад байна. Седюк өмнө нь Мадонна, Филипп Киркоров нарыг уурлуулж байсан аж.

Харин Will Smith орос маягийн энэ мэндчилгээг нэг л таашаахгүй байгаа гэнэ.