2012/05/10

Жүжигчин John Travolta-ын ижил хүйстнээ сонирхсон шинэ хэрэг сөхөгдөв

Саяхан жүжигчин John Travolta нэгэн буудалд массаж хийлгэж байхдаа массажист залуугийн гуя энэ тэрийг илж сонирхсон гэж шүүхэд дуудан 2 сая ам.доллар нэхэмжилсэн билээ. Гэтэл уг хэрэгтэй ижил шалтгаантай бас нэгэн залуу гарч ирэв.

Түүнийг 1-р сард Атлантагийн нэгэн буудалд массаж хийлгэхдээ мөн ингэж авирласан гэж шүүхэд мэдүүлэг өгсөн байна.

Saturday Night Fever, Pulp Fiction кинонд тоглосон дүрээрээ нэрд гарсан жүжигчин John Travolta 1991 онд Kelly Preston-той гэр бүл бололцсон бөгөөд ижил хүйстнээ сонирхдог бэлгийн нууц чиг хандлагын тухай мэдээлэл өмнө нь ч түүний кареарт сөргөөр нөлөөлж байсан юм

Харин энэ удаагийн явдлыг түүний өмгөөлөгч Martin Singer хэлэхдээ "..Мөнгө олох гэсэн ичгүүргүй явдал." гэж мэдэгдээд байгаа юм байна.