2012/05/29

Jackie Chan ахин зодолдохгүй

Тулааны урлагийн мастер, Hollywood-ын од Jackie Chan өнгөрөгч Каннын наадмын үеээр сэтгүүлчдэд "- Энэ миний сүүлийн тулаантай кино байх болно" гэсэн ярилцлага өгсөн байна.

Хонг-Конгд төрсөн, 58 настай жүжигчин "Дэлхий хэтэрхий хэрцгий болж байна. Би тулалдах дуртай. Гэхдээ хүчирхийллийг үзэн ядаж байна" гэжээ.

1987 оноос өнөөдрийг хүртэл тэрээр 100 илүү тооны кинонд гол дүр бүтээсэн байдаг бөгөөд цаашдаа тулаантай кинонд бус жинхэнэ жүжигчний ур чадвар шаардсан философлог дүрүүдэд тоглох хүсэлтэй байгаа гэнэ.